2013-2015 онд Даланзадгад сумын гэр хороололд орон нутгийн төсвийн 164,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,7 километр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цогт-Овоо суманд 4 километр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд 2 километр, Гурвантэс суманд 4 километр, нийт 12,7 километр явган хүний зам шинээр тавигдлаа. 2016 онд Даланзадгад суманд “Гудамж” төслийн хүрээнд 3,2 километр явган хүний зам тавихаар төлөвлөж, тендерийг зарлан гүйцэтгэгчийг шалгаруулахаар ажиллаж байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 9,3 километр байсан явган хүний замыг 25,2 километрт хүргэлээ.