Тарган эмэгтэйн бяцхан туслагч

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Тарган эмэгтэйн бяцхан туслагч

Амиа алдаж ч мэдэхээр эрсдлийг үл хайхран хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн тарган эмэгтэй Гиннесийн амжилтын номонд бичигдэх  эсэх нь тодорхойгүй байна. Түүнийг эсэн мэнд амаржуулахын тулд 30 эмч, сувилагчийн бүхэл бүтэн баг мэс засал хийсэн ажээ. Охин одоо дөрвөн нас хүрсэн бөгөөд бүсгүй Гиннесийн амжилтыг эвдэхээр жингээ нэмсээр байгаа гэнэ. Олон жил ханилсан нөхөр нь түүнийг хаяж явснаас хойш  50 настай Донна Симпсоны ганц түшиг нь дөрвөн настай охин нь болжээ. Донна Симпсон  туслагчгүй бол Гиннесийн амжилтыг эвдэж чадахгүй гэж ярьж байгаа гэнэ. Хоёр хүүхдийн эх Донна хүссэн хэмжээндээ хүртэл таргалахын тулд өдөрт 15,000 калори бүхий хүнс хэрэглэх ёстой ажээ.  Харин хоол хүнс худалдаж авах, бэлтгэхэд дөрвөн настай охин нь тусалдаг байна.  Донна хэт их жингээс болоод алхаж чадахаа больж, чихрийн шижин, цусны даралт  нэмэгдэх өвчнөөр шаналж байгаа ч Гиннесийн амжилтын эвдэх зорилгоосоо буцах бодолгүй байгаа ажээ. Түүний дөрвөн настай охин эхээсээ огт өөр эрүүл хоолны дэглэм баримталдаг нэгэн гэнэ. Донна долоо хоногийн хүнсэндээ 500 ам.доллар зарцуулдаг ажээ. Суумгай, ажилгүй энэ эмэгтэй яаж мөнгө олдог юм бол гэж та гайхаж байна уу? Тэрбээр хоол идэж буй бичлэгээ хоолны хорхойтнуудад зориулж интернэт сайтад тавьдаг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнд жилд 60,000 фунт стирлинг хандивладаг гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж