Орон нутгийн чанартай автозамыг сүүлийн 4 жилд 101,9 километрээр нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Орон нутгийн чанартай автозамыг сүүлийн 4 жилд 101,9 километрээр нэмэгдүүлэв

Орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, автозамын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, сүүлийн 4 жилд орон нутгийн төсвөөс 63,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Баяндалай Гурвантэс чиглэлд 10 км, Хүрмэн сумын чиглэлд 2,05 км, Улаанбаатар-Мандалговийн улсын автозамын сүлжээтэй холбогдох автозамын эхлэл болох 4,95 км автозам, 2014 онд Баяндалай Гурвантэс чиглэлд 13 км автозам баригдаж, 2015 онд Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд -3,1 км автозам, Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 26 километр автозам тавьсан.

2016 онд үргэлжлүүлэн Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд 25 км хатуу хучилттай автозам, 170 км сайжруулсан шороон замын ажлыг орон нутгийн төсвийн 27,5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж эхлээд байна. 

Ийнхүү сүүлийн 4 жилд нийт 101,9 км автозамыг шинээр барьснаар орон нутгийн чанартай авто зам 59,4 километр байсныг  161,3 км-т хүргэж, 2012 оноос 2,7 дахин  нэмэгдүүлсэн төдийгүй аймгийн нутаг дэвсгэрт шинээр 163 км улсын чанартай автозамтай боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж