“Глоб”-ын Ж.Мэндбаяр ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

“Глоб”-ын Ж.Мэндбаяр ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэв

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-ны дарга Ж.Мөнхбаяр болон “Хохирогчдын холбоо”-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж хохирогчдын төлөөлөл болон Ж.Мөнхбаяр хамтарсан нэхэмжлэл гаргасан байна. ХЗХ-ны гэх хэргийн улмаас 1200 гаруй иргэн хохирогч болоод байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Хадгаламж зээлийн хоршоо, хадгаламж эзэмшигчид хамтрах ёстой хэмээн Ж.Мэндбаяр хэлэв. Мөн тэрээр өөрийн хадгаламжийн хоршооны эд хөрөнгийг буцаан авч зах зээлийн үнэлгээгээр худалдан борлуулж, хохирогчдын хохирлыг барагдуулахаар ажиллана гэлээ.

2006 онд “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны байрыг /одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилга/ дуудлагаар худалдсан байна. Ингэхдээ 4 тэрбум 420 сая төгрөгийн үнэлгээтэй барилгыг үнэгүйдүүлж, 1 тэрбум 570 сая төгрөгөөр худалдсан гэв. Мөн одоо ч “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны эд хөрөнгүүд байгаа, тэдгээрийг буцаан авч зах зээлийн үнээр худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хөөцөлдөж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж