Шилдэг багуудын тулаанд шигшээг төлөөлөх тамирчид

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Шилдэг багуудын тулаанд шигшээг төлөөлөх тамирчид

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн багууд урилгаар оролцдог бөхийн чөлөөт барилдааны “Дэлхийн цом”-ын тэмцээн зургадугаар сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болно.

2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шигшээ багийн тамирчин Б.Номин /61 кг/, П.Өнөрбат /74 кг/ нар мөнгө, Э.Бэхбаяр /57/ хүрэл медаль хүртэж, Г.Мандахнаран /65 кг/, Ж.Чулуунбат /125 кг/ нар шагналт V байр эзэлсэн юм. Энэ амжилтын нийт дүнгээр Монголын эрэгтэй баг ОХУ, АНУ, Гүржийн багуудын дараа 41 оноогоор IV байрт бичигдэж, шилдгүүдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй болсон. Өмнө нь Монголын чөлөөт бөхийн тамирчид 1971, 1974, 1975, 1985 оны ДАШТ-ээс гурван медаль авч байсан амжилтыг өнгөрсөн жил давтсаныг сануулъя.

2015 ОНЫ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ИЙ БАГИЙН ДҮН: /Эрэгтэй/

  • 1.ОХУ /61 оноо/
  • 2. Иран /48 оноо/
  • 3. Гүрж /44 оноо/
  • 4. Монгол /41 оноо/
  • 5. Азербайжан /39 оноо/
  • 6. Турк /33 оноо/
  • 7. АНУ /29 оноо/
  • 8. Болгар /23 оноо/
  • 9. Украин /20 оноо/
  • 10. Энэтхэг /14 оноо/

Өнгөрсөн жилийн Дэлхийн аваргад наймдугаар байр эзэлсэн Болгар, улмаар есдүгээр байрт шалгарсан Украин оролцох боломжгүй болсон тул аравт орсон Энэтхэгийн баг "Дэлхийн цом"-д өрсөлдөх болсон.


Шилдэг багуудын “Дэлхийн цом 2016”-д өрсөлдөх Монголын шигшээ баг “А” хэсэгт таарсан ба ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй баг тэднийг хүлээж байна.

“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН СУГАЛАА

  • А хэсэг: Монгол, ОХУ, Гүрж, Турк
  • Б хэсэг: Азербайжан, АНУ, Иран, Энэтхэг

“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Г.Мандахнаран Б.Батмагнай
  • 70 кг: Д.Алтангэрэл
  • 74 кг: П.Өнөрбат
  • 86 кг: Т.Үйтүмэн
  • 97 кг: Д.Хүдэрбулга
  • 125 кг: Ж.Чулуунбат

Дасгалжуулагч: Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр


“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ӨРСӨЛДӨХ ОХУ-ЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

“Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголтой нэг хэсэгт таарсан Оросын шигшээгийн багийн бүрэлдэхүүн тодорчээ.

  • 57 кг: Гажимурад Рашидов, Виктор Рассадин
  • 61 кг: Имам Ажиев, Кезик Чемба
  • 65 кг: Магомед Курнабалиев, Сослан Романов
  • 70 кг: Азамат Санакоев, Заир Сидаков
  • 74 кг: Заир Макиев, Хетик Цаболов
  • 86 кг: Шамиль Кудимагомедов, Анзор Уришев
  • 97 кг: Абдусалим Гадисов, Адлан Ибрагимов
  • 125 кг: Мурадин Кушков, Павел Кривцов
     

Б.БАДМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж