“Алибаба”-гийн хувьцааг Сингапур худалдаж авав

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

“Алибаба”-гийн хувьцааг Сингапур худалдаж авав

Хятадын онлайн худалдааны томоохон сүлжээ Алибаба группт хамгийн их хувьцаа эзэмшдэг Японы “SoftBank” компанийхаа өрийг дарахын тулд дор хаяж 7.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хувьцаагаа зарахаар болсноо мэдэгдээд байсан юм.

Харин Лхагва гаригт “Алибаба” группийн мэдээлснээр Сингапур улсын Хөрөнгийн Сан Японы “SoftBank” “ийн эзэмшдэг 1000 ширхэг хувьцааг нийт 8.9 тэрбум ам.доллараар худалдан авсныг мэдэгджээ.  Сингапурын Хөрөнгийн Сангаас гадна Сингапурын GIC Private болон Temasek Холдингс зэрэг хувийн хэвшдийн компаниуд ч мөн адил тус бүр 500 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 74 ам.долларын үнэ ханшаар худалдан авчээ.

Хэдий өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарсан ч гэсэн “SoftBank”  нь Алибаба группийн хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр үлдэж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж