Лондончууд сүүлчийн “Харри Поттер”-ыг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Лондончууд сүүлчийн “Харри Поттер”-ыг хүлээж байна

Лондон хотынхон  “Харри Поттер: Үхлийн тахил” киноны төгсгөлийн ангийн нээлтийг хүлээж байна. Нээлт эхлэхэд дахин нэг хоног дутуу байгаа ч Трафалгарын талбайд киноны фанатууд хоёр өдрийн өмнөөс цугларсан ажээ.

Ж.К. Роулэнгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн киноны гол дүрийн баатруудтай адилхан хувцасласан киноны фанатууд Лондоны төв талбайд майхантайгаа ирж, нээлтийн өдрийг хонон өнжин хүлээж байгаа гэнэ. Кинонд гардаг шидтэнүүд болон Хогвартын сургуулийнх шиг дүрэмт хувцас өмссөн хэдэн зуун хүн киноны төгсгөлийн ангийн нээлтийн улаан хивсний ёслолд жүжигчин Даниэл Рэдклифф, Эмма Ватсон, Руперт Гринт нарыг харахаар тэсэн ядан хүлээж буй ажээ. Тэдгээр фанатуудын дунд Канадын Ванкуверээс зорьж ирсэн хүмүүс ч байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж