“Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

“Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалт боллоо

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хоёр дахь жилдээ “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалтыг зохион байгууллаа. Таксины жолооч нарын  харилцаа, ёс зүй, зорчигчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хөндсөн тус сургалтад такси үйлчилгээний 12 компанийн 300 гаруй жолооч хамрагджээ. . Сургалтад хамрагдсан жолооч нарт нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан англи хэлний ярианы гарын авлага, Улаанбаатар хотын сурталчилгааны материалуудыг тараасан байна  гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж