Автомашины татвараа төлөөрэй

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Автомашины татвараа төлөөрэй

Машин унадаг хүн бүрт оны эхний хагас жилд заавал амжуулах нэгэн ажил байдаг. Энэ бол автотээврийн албан татвар. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвараа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой юм.

Хэрэв заасан хугацаанд буюу зургадугаар сарын 1-нээс өмнө татвараа төлөөгүй бол Замын цагдаагийн алба нь авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах эрхтэй юм байна. Тиймээс татвараа төлж амжаагүй бол яаравчлан төлөхийг сануулъя.

А.АЯЛГУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж