Монгол Улсын анхны олимпийн аварга (2008), анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярын эхнэр өчигдөр Алдарт эхийн II одон авлаа. 2009 онд Эрдэнэтийн уугуул Б.Оюунбилэгтэй гэрлэж, гал голомтоо бадрааж байсан аварга маань ийнхүү одонгийн хүүхдээ тэврэн Төрийн ордоноос гарч явааг нь гэрэл зурагт буулгажээ.
Н.Түвшинбаяр аварга энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон бөгөөд удахгүй болох Риогийн олимпод улсынхаа нэрийн өмнөөс барилдах юм.
Түүнээс урьдаж Эх үрсийн баяраар эхнэр нь Алдарт эхийн одон хүртсэнд олон хүн сошиалаар баяр хүргэж, аз жаргал хүсчээ.
Л.ХАЛИУ