Аль-Шабаабын халдлагад хоёр сайд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Аль-Шабаабын халдлагад хоёр сайд амь үрэгджээ

Аль-Шабааб бүлэглэлийн зэвсэгт дайчид Сомалийн нийслэл Могадишу хотын төвд орших “Ambassador” зочид буудалд халдлага үйлдэж, 10 хүний амийг хөнөөн 50 гаруй хүнийг гэмтээж шархтуулжээ. Халдлагад Сомалийн засгийн газрын хоёр сайд амь үрэгдэж, өөр дөрөв нь гэмтэж бэртсэн байна. Зэвсэгт дайчид зочид буудлын гадна хаалгыг автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлэн нэвтэрч дотогш орсны дараа гад нээсэн аж. Тэсрэх бөмбөгний дэлбэрэлтийн хүч их байснаас хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. “Ambassador” зочид буудалд Сомалийн улстөрчид болон гадаадын албаныхан байрлаж байсан аж.

Аль-Шабааб бүлэглэл НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн Сомалийн засгийн газрыг түлхэн унагаахаар халдлага дайралт хийж байгаа юм. Африкийн холбооны цэргүүд Сомалийн засгийн газрын армийн хамтаар аль-Каидатай холбоотой аль-Шабааб бүлэглэлээс бүс нутгийг чөлөөлөхөөр тэмцэж байна. Аль-Шабааб бүлэглэл өмнө нь өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард Кенийн Гарисса их сургуульд халдаж, 148 хүний амийг хөнөөсөн билээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж