De Grisogono Allegra цуглуулгын зуны шинэчлэл 

Хуучирсан мэдээ: 2016.06.01-нд нийтлэгдсэн

De Grisogono Allegra цуглуулгын зуны шинэчлэл 

Үнэт эргүүлэг, мушгиатай алтан ба ширэн оосортой маш дэгжин бугуйвчуудыг гоёл чимэглэлийн ордон санал болгожээ. 

ЯГААН АЛТ, ОЧИР ЭРДЭНИЙН ШИГТГЭЭТЭЙ БУГУЙВЧ

Очир эрдэнийн замтай, өнгөт чулуун шигтгээтэй алтан мушгиа нь хэзээ нэгэн цагт de Grisogono ордныг алдаршуулж байсан Allegra цуглуулгын гол сэдэв нь болжээ. Энэ шүтээн болсон сэдвийг Фаваз Груози мастерийн баг жилээс жилд шинэчлэн гаргаж байдаг. Ирж буй зуны гоёл болгон уран дархнууд ягаан алтан бугуйвчуудаа шинэчлэн гаргаж нэлээдгүй боломжийн үнэтэй зарж эхэлжээ. Очир эрдэнэ эсвэл янз бүрийн өнгийн индраанил чулуун шигтгээтэй зургаан ганган загвараас шилэлтээ хийж болно. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж