
Ц.Энхбаярын биеийн байдал муудаж байгаа талаар эх сурвалж хэлж байна. Үүнтэй холбогдуулан “Гал үндэстэн” холбооны гишүүд болон иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн хамтарч өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шаардах бичиг хүргүүлсэн юм. Шаардах бичигт гэм буруугүй атлаа хоригдож буй “Гал үндэстэн” холбооны таван гишүүнийг долдугаар сарын 10-ны дотор суллахыг шаарджээ. Хүсэлтийг шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, хуульд заасан хугацааны дагуу хариу өгөхөө мэдэгдсэн байна.
Б.Сайн