“All or nothing” шоуны шилдэг 16 оролцогч

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

“All or nothing” шоуны шилдэг 16 оролцогч

Монголын нүүр царайг дэлхийн Поп ертөнцөд төлөөлөх, шилдгийн шилдэг авьяастныг тодруулах “All or Nothing” томоохон шоу төсөл амжилттай үргэлжилж байгаа билээ. Эрч хүчтэй залуу шилдэг 16 оролцогч шалгараад байна.

АНУ-ын нэрт продюсер DCAT, “VTV HD” телевизтэй хамтран хэрэгжүүлж байгаа “All or Nothing” шоуны үндэсний ялагч нь DCAT хөгжмийн студитэй нэг жилийн гэрээ байгуулж, алдарт дуучин Snoop Dogg-той хамтран дуулж, видео клип хийлгэх ховор боломжийн эзэн болох юм.

Шоуны шилдгүүдэд зориулж тус телевизийн хамт олон 16 видео клип бүтээгээд байгаа бөгөөд дэлхийд Монголыг төлөөлөх авьяастан тодрох мөч ойртож байна.

“All or Nothing” шоуны шилдэг 16 оролцогчийг танилцуулж байна.

ЭНХЖАРГАЛ:

Тачаангуй, найланхай хөдөлгөөнөөр урин дуудах, хүчтэй хоолойгоор имиджээ бүрдүүлсэн  Энхжаргал аль хэдийн сонсогч олны танил болжээ. Залуу уран бүтээлчдийн дундаас хүч түрэн гарч ирж байгаа түүний дуу хоолой, стиль имиж тун өвөрмөц.


TG:

Урлагийн тогоонд цөөнгүй жил чанагдсан Тижи гийн дуулалт аль хэдийн залуусын чихэнд хоногшсон. Тэгвэл энэ удаад маш сонирхолтой дуугаараа сонсогч үзэгчидтэйгээ уулзах гэж байна. ингээд түүний MIX TAPE дууны клипийг хүлээн авна уу.


MAF976:

Үдэшлэг эхлэх болоогүй байхад хаалгаар чихсээр … Яасан байхнуу шоудсан байх нь …  ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ Маф 976 дуулсан байх нь…. Ингээд та бүхэнд  учир битүүлэг маф 976 –ийн уран бүтээлийг хүргэе.  


ХАЙЛАН:

Үнэний хэмжээс дундаас  долоо хэмжиж нэг огтлох

Үнэн үг, үзэл бодлыг нэгтгэн  дэнслэгч залуус


ИРМҮҮН:

Гэнэ хонгор царай цэл залуу арван зургаат, уянгын хэмжээсд хэнийг ч автуулж чадах, хүсэл мөрөөдөл бүхнээ үйлдлээр хөлөглөгч Ирмүүн.


ЖАНБОЛАТ:

Хэлэмгий доломгой гэдэг нь тамтаггүй

Хэний ч санаанд оромгүй Монгол Eminem

Чин үнэнг хүүрнэгч эгэл нэгэн ….


АРИУНЖАРГАЛ:

Дэлхийн попын хатан хаан Beyonce нөхөр JAY Z тэйгээ хамтарч дуулдаг  Crazy in Love дуу тухайн үедээ дэлхий нийтээр хит болон тэсэрч байсан. Харин  шилдэг оролцогчдын нэг Ариунжаргал, тухайн дууны жанрыг нь өөрчлөөд тэс өөр дуу болгон хувиргаж чаджээ. Crazy in Love дуу уянгын төрлөөр сонсоход маш  таатай байлаа.


ЭНХТУЛГА:

Цэлмүүний дуулж байсан Хайр амлаач дуу тухайн үедээ л хосуудын зүрх сэтгэлийг догдлуулж  байсан бол Одоо харин All or nothing шоуны шилдэг оролцогч Энхтулга бүр шинэчилж дуулснаар сонсогчдын хайрыг буцалгаж биеэр гүйдэл гүйтэл гоё дуулж чадсан байна. Оролцогч Энхтулгадаа амжилт хүсье.


НОМИН-ЭРДЭНЭ:

Эрч хүч, хурц өнцөг…Энэ бол All or Nothing шоуны залуу оролцогч Номин-эрдэнийн өвөрмөц илэрхийлэл. Тэр бол Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч чадах шинэхэн од яах аргагүй мөн. “What I was your man” дуунаас түүний чадалтай хоолойг сонсч, сэтгэлийн гүн дэх мэдрэмжийг нь олж хараарай…


АНУУЖИН:

Өсвөр насны ялдамхан охины сэтгэлд хүчирхэг эмэгтэйн авъяас чадал, зоримог төрх бий. Анужингийн дуулахыг сонсохдоо та нүдээ аниад мэдрээрэй. Хязгааргүй тэнгэрт хөвөх мэт мэдрэмж таныг нөмрөн авах болно. Түүний “Намрын бороонд гомдсон” сэтгэл таныг тайтгаруулж чадна.


ЭНХ-НАМИР:

Түүнийг хараач, бүсгүй хүний үзэсгэлэн гоог түүнд бурхан харамгүй заяажээ. Өнгөний хаан, хатан гэгддэг хар, цангаан хоёр бол түүний сэтгэлийн жинхэнэ илэрхийлэл байх. Сахиусан тэнгэр, эсвэл адтай чөтгөр аль нь ч болж хувирч чадах нуугдмал авъяас түүний сэтгэлийг дотроос нь гижигддэг. Special Affair яг л дүүнд зориулагдсан дуу мэт эгшиглэж байна…


БАЯНЗУЛ:

Дуучин BX  ”Promise” дуугаараа олон зуун сонсогчдийг байлдан дагуулж байсан бол энэ удаад шоуны оролцогч Баянзулын хоолойгоор дамжин энэ дуу дахин шинээр мэндэлсэн байна. Бүх л талаараа шинэлэг болсон энэ дуу таны дурсамжийг хөглөх болно.


JIIJAH:

Ямар нэг хэлбэрт баригдахыг таашаахгүй, эрх чөлөөний илэрхийлэл бол залуус байдаг Тиймдээ ч All or Nothing  шоуны оролцогч Шижир-эрдэнэ (Jiijaah)-ын дуулсан “yadiin” хэмээх энэ дуу залууст  таалагдах нь ойлгомжтой.Яадгийн хар, шар, ягаан хөдөлгөөн бидэнд хэрэгтэй ч юм билүү.


MACHO: – Хүүхэд байхдаа энэ дууг сонсож, дуулж өсөөгүй хүн бараг байхгүй.Тэгвэл энэ удаад таныг Macho болон түүний туслахууд өнгөрсөн цаг хугацаанд хүргэхэд бэлэн болсон байна.Тэдний аялалд багтах боломж тийм ч олон олдохгүй шүү.        


ДОРЖПАГМА: – Эрч хүч мэдрэгдсэн эмэгтэй хүний торгон мэдрэмж, уянгалаг хоолойг түүний чадвараас харж болох юм. Дуу хөгжимөөс бид аз жаргал мэдрэхийн тулд сонсдог. Харин энэ хүслийг тань авъяаслаг охин Доржпагма өөрийн гайхалтай хоолойгоор мэдрүүлэх болно. Түүний дуулсан "Counting stars" дуунаас эрч хүчийг мэдэрцгээе.


СҮХБАТ: – Тэр өөрийн гэсэн өнгө төрх үзэл бодолтой. "All or nothing" шоуны содон өнгө төрхийн илэрхийлэл болсон түүний үзэл бодол бусдаас өвөрмөц дуу хоолой дуулсан дуунаас тодрон гарна. Сүхбат өөрийнхөө ертөнцийг харах үзэл, нуугдмал хүчээ дуундаа шингээжээ. Ингээд шилдэг оролцогч Сүхбатын өөрийгөө нэвт тусгасан дуутай танилцъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж