Европ хүүхдүүд хэт тарган байна

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Европ хүүхдүүд хэт тарган байна

Европын 40 гаруй оронд явуулсан судалгаагаар 6-9 насны гурван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл хэт таргалалттай байна. Европын хүн амын тавны нэгийг хүүхэд эзэлдэг байна. Түүнчлэн 2025 он гэхэд дэлхий дахинаа таваас доош насны хэт тарган хүүхдийн тоо 41-70 сая болж нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулжээ. Ирэх 2025 он гэхэд дэлхийн таван хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй болох гэнэ.

Судалгаагаар хэт таргалалтын улмаас бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчтэй хүмүүсийн 20-30 хувь нь бага наснаасаа өвдөх болсон байна. Түүнчлэн архинаас хамааралгүй элэгний өөхлөлт болон бусад олон элэгний өвчлөл хэт таргалалтаас үүдэн Барууны орнуудад их тохиолдох болжээ. Жингийн илүүдэл, хэт таргалалтаас үүдэлтэй зовиур, шаналгааг эмчлэхэд Европын эрүүл мэндийн зардлын 10 хувь нь зарцуулагддаг аж.

Дэлхий дахинаа 266 сая эрэгтэй, 375 сая эмэгтэй хүн хэт таргалалттай. Түүнчлэн 1975 оноос хойш 10 жил тутамд хүний биеийн жин 1.5 кг-аар илүү жинтэй болсон байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж