Суданы Улаан тэнгис хэмээх мужаас тэнгист гарсан цагаачдын завин дээр гал гарсны улмаас шатаж, Улаан тэнгист живсэн гэж тус улсын мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Орон нутгийн аврах ажилтнууд амьд гарсан хүмүүс байж магадгүй гэж найдан ослын газар эрэл хайгуул хийж байна. Суданы Улаан тэнгис мужийн боомт нь хууль бусаар хил нэвтрэгчид болон контрбандын гол цэг ажээ.
Африк иргэдийг хууль бусаар тээвэрлэж явсан завины эзэд Йеменчүүд байсан бөгөөд тэднийг Суданы цагдаа нар баривчилсан гэнэ. Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан цагаачдын завь осолдсон хэрэг Суданы эрэгт хэдэн жилийн өмнө мөн гарч байсан юм. Амь насаа эрсдэлд оруулж буй Этиоп, Чад, Эритрийн мянга мянган африк иргэд хөлсний ажил хайн Саудын Араб шиг баян орныг зорьдог байна. Өнгөрсөн зургадугаар сард Ливийн хямралаас дайжсан 850 цагаач Тунист баривчлагдсан бөгөөд тэдний 150 нь замдаа живсэн юм.