Герман улсын алдарт Porsche автомашины брэнд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаран болж байгаа бөгөөд Монголын автомашины зах зээлд Porsche LifeStyle буюу Porsche Амьдралын Хэв Маягийг харилцагчиддаа танилцуулж ирсэн билээ.
Porsche нь Монголын зах зээлд орж ирсэн хамгийн анхны спорт загварын тансаг автомашины брэнд бөгөөд Улаанбаатар хотын Нарны зам дагуу байрлах Porsche Улаанбаатар төвийн үзэсгэлэнгийн танхим бүхий барилга нь түр хугацаанд ашиглагдаж байгаа ба Монголд хамгийн томд тооцогдох олон улсын зэрэглэлтэй үзэсгэлэнгийн танхим 2017 оны 2-р улиралд Яармагийн Наадамчдын гудамжинд ашиглагтанд орох юм.
Porsche автомашиныг Монголын эрс тэрс уур амьсгал, бартаат замд тусгайлан зориулж үйлдвэрлэдэг. Үүнд актон багатай бензинд тохируулан бензиний саванд суурилуулсан давхар шүүлтүүр болон компьютер тохиргоо, хэт хүйтэн болон халуунд ажиллах чадвартай радиаторын систем, бартаат замд зориулсан их биеийн доод хамгаалалт болон салон доторх битүүмж нь тоос шороо, дууг илүү тусгаарлах гэх мэт онцлогуудтай болно.
Porsche Улаанбаатар төвийн мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон Монголын автомашины зах зээлд цоо шинэ өнгө, загвараас гадна дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцсэн найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг ба Porsche автомашиныг хөлөглөгчид Porsche AG-аас дэлхий дахинд зохион байгууллагддаг арга хэмжээ болон аялалуудад оролцох боломжийг Монгол дахь албан ёсны төв олгодог. Түүнчлэн Porsche Driver’s Selection дизайны унадаг дүгүй, спорт цүнх, бугуйн цаг, чөлөөт хувцас гэх мэт маш олон нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг төвөөрөө дамжуулан худалдаалж байна. www.porsche-ulaanbaatar.com
Porsche автомашины борлуулалт:
2016 оны эхний улиралд дэлхий даяар 55,974 Porsche автомашин хэрэглэгчдийн гарт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 харуй хувиар өссөн үзүүлэлт болсон. 2015 онд нийт 225,121 Porsche автомашин хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Porsche Sport Driving School / Porsche Спорт Жолоодлогын Сургалт Монголд Анх Удаа
Монголд анх удаа 2016 оны 6-р сарын 13-18-ны өдрүүдэд Porsche Sport Driving School арга хэмжээг “Авто Худалдааны Цогцолбор”-т зохион байгуулах гэж байна. Монголд урьд өмнө нь зохиогдож байгаагүй тус арга хэмжээнд зориулж өндөр хурд хүчин чадалтай, спорт загварын хамгийн сүүлийн үеийн бүх загварын 6 автомашиныг Монголын бүх хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон сонирхогчдод зориулж Porsche Улаанбаатар төв нь Герман улсаас авчирч бэлдээд байгаа юм байна. Түүнчлэн Porsche Sport Driving School нь 90 гаруй хүндэт зочид болон оролцогчдод бүтэн нэг өдрийн турш тэдгээр автомашиныг тусгайлан байгуулсан замд туршиж жолоодлогын ур чадвараа дээшлүүлж Porsche Sport Driving School-ийн Сертификаттай болохоос гадна дараа дараагийн түвшинд өөрийгөө сорин олон улсын уралдааны жолооч нарын эгнээнд багтах боломжийг олгох юм.
Уг сургалтын арга хэмжээний хүрээнд эдгээр машинуудаар Porsche Travel Tour буюу Porsche Аяллын эхлэлийг өчигдөр буюу 2016.05.30-ны өдөр Горхи-Тэрэлжийн чиглэлд хийлээ.
Хэзээ: 2016 оны 06-аар сарын 13аас 2016 оны 06 -аар сарын 18-ний хооронд
Хаана: Авто Худалдааны Цогцолбор
1 бүтэн өдөр мэргэжлийн Porsche Certified зааварлагч багшаар Спорт уралдааны автомашин жолоодох техник, ур чадвар эзэмшүүлэх Сертификат олгох төлбөртэй сургалт:
- ABC тоормосны системийн ажиллагаа
- Нэгээс нөгөө эгнээнд огцом шилжих
- Шарвалт, сүлжэлт
- Тойрог эргэлт
- Нойтон зам дээрх жолоодлого
Зохион байгуулагч: Porsche Улаанбаатар Төв
Ивээн Тэтгэгч байгууллагууд: