БНАСАУ-ын дээд хэмжээний төлөөлөгчид өнөөдрөөс БНХАУ-д гурав хоногийн айлчлал хийж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ри Су Ён ахалжээ.
Ри Су Ён нь 2014 оны дөрөвдүгээр сараас 2016 оны тавдугаар сар хүртэл БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад сая болсон намын их хурлаар Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон юм.
А.ШАРАВ