МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын "Аварга" спорт хорооны дарга, үндэсний бөхийн аварга Гунаажавын Эрхэмбаярыг “Олимпийн алтан-очир” одонгоор шагналаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, хурандаа цолтой, 38 настай Г.Эрхэмбаяр нь 1989 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2011 оны улсын наадамд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэн арслан, 2013 онд 9 давж түрүүлэн аварга цол тус тус хүртсэн билээ. Түүнчлэн жю жицү барилдааны төрлөөр тив, дэлхийн хошой аварга цолтой.
ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо нь чөлөөт бөх, жүдо, байт харваа, хүндийг өргөлт, сагсан бөмбөг, волейбол, буудлага, тэшүүр, шагайн харваа, үндэсний бөхийн төрлөөр 30 шахам тамирчдыг дэмжиж ажилладаг юм.
Б.ЭНХ