Зорилго:
Хог хаягдлыг бууруулах, эх үүсвэр дээр ангилан ялгах, дахин боловсруулахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.
Уралдаан нь хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчин бий болгоход хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийн үзэл, бодол, авъяас чадвараа чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгоно.
Хугацаа:
2016 оны 6 сарын 01-ний өдрөөс эхлэх ба бүтээл хүлээн авах хугацаа 9 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болно.
Зурагт хуудасны уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
- Уралдаанд оролцогч хүүхдийн насны хязгаар: 10-14 нас;
- Нэг оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх;
- Бүтээл нь зарласан сэдэвт нийцсэн байх;
- Усан будгаар зурсан байх;
- Бүтээлийг А3 (297 мм х 420 мм) хэмжээтэй цаасан дээр босоо байдлаар зөвхөн усан будгаар зурсан байх;
- Бүтээлийг бусдын аливаа туслалцаагүйгээр оролцлогч өөрөө зурсан байх;
- Бүтээлийн хамт ирүүлэх материал:
1/ бүтээлд өгсөн нэр болон зургийн тайлбар ;
2/ бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн уралдаанд оролцогчийн анкет (http://www.icct.mas.ac.mn)-аас татаж авна уу).
Анхаарах зүйлс:
- Бусдын бүтээл болон бүтээлийн хэсгээс хуулбарлан зурах болон оюуны өмчийн эрхийг зөрчихийг хориглоно.
- Уралдааны зарласан сэдвээс өөр утга, агуулга илэрхийлсэн бүтээлийг хүлээн авахгүй.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй бөгөөд уралдаан зохион байгуулагч талын өмч болно.
Бүтээлийг шалгаруулах: Бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулна.
1. Урьдчилан шалгаруулалт:
Уралдааныг зохион байгуулагчид болон мэргэжлийн зураач, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн дараах оноогоор үнэлж шилдэг 20 бүтээлийг сонгоно.
- зохиомжийн өвөрмөц байдал (30 оноо),
- сэдэвт нийцсэн байдал (40 оноо),
- ур чадвар (30 оноо)
2. Эцсийн шалгаруулалт:
Урьдчилан шалгаруулалтаас шалгарсан 20 бүтээлийг уралдааныг зохион байгуулагч байгууллагуудын ажилтан, албан хаагчдын саналаар шалгаруулах бөгөөд эхний 10 байр эзэлсэн бүтээлд дараах шагналыг олгоно.
1-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /500 000 төг/
2-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /300 000 төг/
3-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
4-7-р байр – ТУС БҮР НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /70 000 төг/
Зохион байгуулагч байгууллагуудын нэрэмжит шагнал – ГУРАВ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/
Тэргүүн байр эзэлсэн бүтээл НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтанд оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхдийг Австри улсын Вена хотод “Шилдэг зурагт хуудас” өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулна.
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Шалгарсан бүтээл нь НҮБ-ын өмч болох ба ном, сурах бичиг, нийтэд зориулсан сурталчилгаанд ашиглана.
Бүтээл хүлээн авах хаяг: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар 13330
Харилцах утас: 99201163, 99075616, 88093138, 88053533
Вэб-сайт: http://www.icct.mas.ac.mn/