Парламентын найм дахь удаагийн сонгууль болоход яг 30 хоног үлдээд байна. Харин наадам болоход сар 11 хоног үлдэж байнаа гэсэн үг. Зарим нэр дэвшигч нэг бэлтгэлээс нөгөө бэлтгэлдээ шууд гарахаар цаг хугацаа нь давхцаад байна.
Намуудын сойж байгаа “хүлгүүд”-ийн өнгийг харсан хөгшид энэ жилийн сонгууль эгээ л улсын наадам, урлаг соёлын баяртайгаа хослоод нүсэр болох нь ээ хэмээн толгой сэгсэрч сууна. Өмнө нь намууд урлаг соёл, спортынхны улс төрийн сонгуулийн сурталчилгаанаа ашигладаг байсан бол өдгөө урлаг соёл, спортынхон улс төр рүү бөөн бөөнөөрөө хальтран орж байгааг харахад Монголын улс төр улс орны хөгжлийн чөдөр гэдэг нь яах аргагүй үнэн аж.
Бид ямар дэлхийд барилдаж, дуулж түрүүлэх биш, энэ олон эрээвэр хураавар, дуучин хөтлөгч, жүжигчин, бөхчүүдээр яах юм бэ гэж сонгогчид бухимдаж сууна.