Барьцааны япон сэтгүүлч амь аврахыг гуйв

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Барьцааны япон сэтгүүлч амь аврахыг гуйв

Сири дэх аль-Каида бүлэглэлд барьцаалагдсан сэтгүүлч Жампей Ясуда Японы Засгийн газраас амь аврахыг гуйжээ. Жампей Ясуда “Энэ бол миний сүүлчийн боломж. Намайг авраач” гэсэн бичиг барьсан зургийг нийтэлсэн байв. Харин Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэлэхдээ “Бид боломжтой бүхнийг хийж байна” хэмээн мэдэгджээ.

Японы чөлөөт сэтгүүлч Жампей Ясуда Сирид барьцаалагдсан болохыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн 2015 оны зургадугаар сард Туркээр дамжин Сирид очсоныхоо дараа исламын зэвсэгт дайчдад барьцаалагдсан байв. Жампей Ясуда 2003 оноос хойш чөлөөт сэтгүүлчээр ажиллах болжээ.

Өмнө нь Японы өөр нэг чөлөөт сэтгүүлч Кенжи Гото Сирид ажиллаж байхдаа “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдаж, өнгөрсөн нэгдүгээр сард харгисаар цаазлуулсан билээ. Японы Засгийн газар хэт даврагчдыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын зөвлөмжийн дагуу барьцаа төлөөгүй юм. Японы засгийн газар Кенжи Готог суллуулахын тулд Йорданы засгийн газартай хамтарч ажиллаж байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж