АЦС-ыг орлох “ногоон” эрчим хүч экологид хоргүй байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

АЦС-ыг орлох “ногоон” эрчим хүч экологид хоргүй байж чадах уу?

 

Атомын цахилгаан станцыг/АЦС/ нарны элч ба салхины хүчээр ажиллах станцаар орлуулах тухай идэвхтэй яригдах болсон билээ. Фүкүшима АЦС-ын  ослоос эмээж Герман, Итали, Швейцар зэрэг европын орнууд атомын эрчим хүчнээс татгалзахаар шийдвэрлээд байгаа. Өөр эрчим хүчний эх сурвалж хэр аюулгүй вэ? гэдэг асуудалд хариулахыг эрдэмтэд, экологчид оролдож байна. Байгаль орчин хамгаалагчид атомынхаас өөр төрлийн хэрнээ байгаль орчинд ээлтэй энергийн эх сурвалжийг “ногоон” хэмээн нэрийддэг. Гэвч тэдгээрийг нарийн судалбаас экологийн цэвэр эрчим хүчний тоонд огт орохгүй гэнэ. Учир нь салхины хүчээр ажиллах станцын тухайд гэвэл дуу чимээ нь мэдэгдэхгүй боловч сонсголын эрхтэнг муутгадаг болохыг тогтоосон бөгөөд ашиглаж дууссан сэнсийг устгах аргагүй, дахин ашиглах боломжгүй байдаг ажээ.  Эрчим хүчний бүх эх үүсвэр экологид хохирол учруулдгийг Оросын “Гринпис” байгууллагын эрчим  хүчний хэлтсийн удирдагч Владимир Чупров хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр “Мэдээж ямар ч бохирдол нь таагүй зүйл. Үүнд сонголт чухал. Цахиурын үйлдвэрлэлд хүний эрүүл мэндэд хортой хлор шаардагдаж байна. Гэвч одоо нарны эрчим хүчинд ашиглагдах цахиурын үйлдвэрлэлд хлоргүй арга барилыг нэвтрүүлж эхэллээ. Түүнээс гадна цахиурыг орлох шинэ материалд эрдэмтэд туршилт, судалгаа хийсээр байна. Нарны хаягдал хавтанг  зөв устгах асуудлыг мөн шийдвэрлэх хэрэгтэй” гэв. Атомын эрчим хүчний салбарт шинэтгэлүүд хийгдсээр байгаа билээ. Фүкүшимагийн ослын дараа Оросын АЦС-ын төсөл Европын Холбооноос зөвшөөрлийн бичиг авсан юм. Хүлээн зөвшөөрөгдсөн тэрхүү шинэ үеийн станц нь нисэх онгоцны уналтыг ч тэсэх гэнэ. Харин сонголт гэвэл үнийн асуудал нэн түрүүнд гардаг. Зайн нэгдүүр, салхины хүчээр ажиллах эх сурвалжийн энергийн үнэ АЦС-ынхаас 2-5 дахин илүү үнэтэй. Ямар нэг улс өөр эх сурвалжийг сонгон авч байхад жишээ нь Франц АЦС-ууддаа үйлдвэрлэсэн цахилгаан энергиэ Германид  худалдахыг санал болгов. Хятад улс Германы АЦС-уудын мэргэжилтнүүдийг ажилд авах төлөвлөгөөтэй байна.

Э.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж