Cindy Chao “цэцгийн мандлын” үнэт шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Cindy Chao “цэцгийн мандлын” үнэт шинэчлэл

Энэ удаа цэцэгс нь томоохон цэвэр кунцит (Kunzite, хагас үнэт чулуу) болон хувирсан нь ховорхон тохиолдол юм.

Хятадын гоёл чимэглэлийн дээд урлагийн тод төлөөлөгч Синди Чао бусад мастеруудтай хамтралгүйгээр зөвхөн өөрийн хүчээр чулуун цэцгээ хийдэг онцлогтой. Титан, алтан дэлбээ нь очир эрдэнийн шигтгээтэй бөгөөд хятад мастер ургамлын гоо сайхныг үнэт чулуугаар маш гоё болгон илэрхиййлдэг учир бүтээл нь үргэлж эрэлттэй. Жинхэнэ байгалийн урлалаа зөвхөн ганцхан хувь хийдэг.

Чаогийн бүтээлийн ихэнх нь хэвлэлд мэдээлэгддэггүй. Мастерийн бүтээлийг сурталчлах шаардлагагүй, жилдээ хоёр гуравхан загвар гарган White Lable цуглуулгаа бүтээнэ. Энэ зуны цуглуулга нь сподумен эрдэст бодисын  ягаан хувилбаруудын нэг хагас үнэт чулуу цэвэр том кунциттэй ээмэгт ба шигтгээт бөгж болов. Эрдэс бодис өөрөө ховор зүйл биш харин том ягаан чулуу нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Энэ хагас үнэт чулууг тойруулан шар индраанил, ягаан сувд конк, сонгомол очир эрдэнийг ашиглан хольжээ. Энэ хольц бас л сонин чамин болов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж