“Цайз” захын уулзвараас Шархадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Эрдэнэтолгойн уулзвараас “Газар холдинг”-ийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Мөн Газар холдингийн уулзвараас 16-р хорооллын автобусны буудал хүртэлх 200 метр замыг хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Уг замыг Улсын баяр наадмаас өмнө замын хөдөлгөөнийг буюу зорчих хэсгийг нээх юм байна.