Урс Фишерийн “Жижиг сүх”

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Урс Фишерийн “Жижиг сүх”

Урс Фишер. «Хөгшин, ядуу би». 2011

Москва хотын Дарья Жуковагийн “Гараж” музейд Швейцарийн зураач Урса Фишер бие даасан үзэсгэлэнгээ уг музейн ойгоор гаргах ажээ. Зургадугаар сарын 10-нд Фишерийн “Жижиг сүх” нэртэй үзэсгэлэн нээгдэх юм. Байшингийн өмнөх талбайд “Yes” хөтөлбөр нь дэлгэгдэх аж. Тэнд хүссэн үзэгч бүр нь ландшафтын дүрс бүтээн хөтөлбөрийг үргэлжлүүлж болох ажээ. Үүгээр зураач хамтын хүч чадварыг илэрхийлэх гэнэ.

Урс Фишер ба бусад зураач. YES.

Төв галерейд нь хорь гаруй хүрэл, гараар будсан баримлууд тавигдана. Энэ бүгд нь агшин зуурын үзэгдлийг харуулах ёстой аж. Вааранд хатсан сарнай эсвэл төгөлдөр хуур дээр тоглож байгаа харх. Мөн найзынх нь өндрийн хэмцээтэй хос лааг үзэсгэлэн нээгдэнгүүт асааж энэ лаа үзэсгэлэн өндөрлөхөд жарган “ертөнцийн мөнх бусыг” үзүүлэх бололтой.

Өөр нэг үзмэр нь есөн метрийн тахир шугам юм. Үзэгчид түүнийг тойрон алхаж, учир утгатай нь танилцахаар оролдох боломжийг өгнө.

Урс Фишер. «Жижигхэн шувуу, том өндөг». 2011

“Жижиг сүх” үзэсгэлэнгийн гурав дахь хэсэг нь “Гараж” музейн Баруун галерейд долдугаар сарын 4-нд нээгдэх юм. Музейн багтай хамтран зураач галерейг орон зай болгон өөрчилж, үзэгчдийн “Yes” хөтөлбөртэйгээ дэлгэрэнгүй танилцах боломжоор хангаж өгөх ажээ. Эндээс л үзэгчид Цюрих хотын зураачийн талаар  бүрэн мэдээлэл авах юм.

Урс Фишер. 2014

Урс Фишер. Нэргүйгээр. 2015

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж