Монголын Социал Демократ намын улс төрийн зөвлөл тавдугаар сарын 26-27-ний өдрүүдэд хуралдаж, тус намаас УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшүүлэгчдээ тодруулан, нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр болжээ. Нийт 17 нэр дэвшигчийг 17 тойрогт өрсөлдүүлэхээр болсон байна.
Нийт нэр дэвшигчдийн 40 хувь магистраас дээш эрдмийн зэрэг цолтой бол нийт нэр дэвшигчдийн дунд эмэгтэйчүүд 35 хувийг эзлэх аж.
НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ БА ТОЙРГИЙН ДУГААР
- 37-р тойрогт Сэрээтэрийн Эрдэнэцэцэг
- 47-р тойрогт Шагдарсүрэнгийн Төгсбаяр
- 49-р тойрогт Ринчингийн Нарангэрэл
- 50-р тойрогт Даваанямын Одончимэг
- 51-р тойрогт Ганзоригийн Халиунаа
- 52-р тойрогт Чүлтэмийн Энхтөвшин
- 53-р тойрогт Дашдондогийн Ганзориг
- 54-р тойрогт Дэнсээхүүгийн Төмөрбаатар
- 55-р тойрогт Шаравжамцын Болд
- 59-р тойрогт Дамдинсүрэнгийн Амарсайхан
- 60-р тойрогт Жамбын Сандуйжав
- 62-р тойрогт Алгаагийн Солонго
- 63-р тойрогт Адъяагийн Ганбаатар
- 64-р тойрогт Жамсранжавын Даваадулам
- 65-р тойрогт Чүлтэмийн Лхагважав
- 66-р тойрогт Чоймболын Баттулга
- 75-р тойрогт Хоовзойн Маам
Г.ХОРОЛ