Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Танхимын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Танхимын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Танхимын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа

2016 оны 5-р сарын 29-нд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь гишүүддээ зориулсан бизнес уулзалтыг АНУ-ын Конгрессийн Танхимын гишүүн, Ардчилалын Түншлэлийн Хөтөлбөрийн дарга Петер Роскам болон Конгрессийн Танхимын гишүүн, Ардчилалын Түншлэлийн Хөтөлбөрийн дэд дарга Дэвид Прайс нараар ахлуулсан Конгресийн Танхимын гишүүдийн төлөөлөл, Монгол улсад АНУ-с суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хатагтай Женифер Зимдал Галт болон Монгол улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Б. Алтангэрэл нартай зохион байгууллаа.

Уулзалтанд АмЧамын гишүүд болон Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны төлөөлөгчдөөс бүрдсэн 50 гаруй төлөөлөгчид оролцож Конгрессийн танхимын гишүүдтэй Америк-Монгол улсын хоорондын харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцав.

АНУ-ын Конгрессийн Танхимын гишүүдийн төлөөлөл нь Ардчилалын Түншлэлийн Хөтөлбөрийн Хилийн чанад дахь  хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад айлчилж буй бөгөөд энэхүү байгууллага нь гишүүн орнуудынхаа парламентийн хууль тогтоох үйл ажиллагаа, тэр дундаа бодлогын асуудал, хоёр талын болон  бүс нутгийн хамтын ажиллагааны  чиглэлээр дэмжин хамтран ажилладаг  юм.

Монгол улсад АНУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт уулзалтын үеэр хэлэхдээ “АНУ-ын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчид, компаниуд болон АмЧам Монгол зэрэг түнш байгууллагуудын хамтаар гаргаж буй идэвхи зүтгэл нь Монгол улсын эдийн засгийн чадамжийг сайжруулж улмаар ардчилалыг бэхжүүлэн, тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна” гэсэн юм. 

АНУ-ын Конгрессийн Танхимын Гишүүн, Ардчилалын Түншлэлийн Хөтөлбөрийн дарга Петер Роскам хэлэхдээ “Монгол улс Азийн бусад орнуудад ардчилалын үнэ цэнийг харуулсан жинхэнэ үлгэр жишээ орон болж байна” гэсэн бол Конгрессийн Танхимын Гишүүн, Ардчилалын Түншлэлийн Хөтөлбөрийн дэд дарга Дэвид Прайс уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Бид Монгол улстай хамтран ажиллаж, амжилтанд хүрэхэд нь туслаж дэмжиж ажиллахыг хүсч байгаа” гэсэн юм.


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол 2016 оны 6-р сарын 20-24-ний хооронд Вашингтон хотод уламжлалт АНУ руу хийх Бизнес Аялалаа гуравдах жилдээ зохион байгуулж Монголын бизнес эрхлэгчдэд Америкийн бизнесүүдтэй холбоо тогтоох, бизнесийн харилцаа үүсгэхэд нь туслах мөн бодлого гаргагчидтай уулзаж Монгол улстай холбоотой бодлогын чухал асуудлуудаар санал солилцоход бэлтгэн ажиллаж байна. 

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. АмЧам нь Америк болон Монгол улсын хоорондын худалдааны харилцааг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-с Монгол улсад айлчилж буй төрийн болон бизнесийн дээд түвшний төлөөлөгчидтэй тогтмол уулзалтуудыг зохион байгуулдаг ба 2016 оны 6-р сарын 14-нд АНУ-с Монгол улсад айлчилж буй Хөдөө Аж Ахуйн Бизнес Төлөөллийн гишүүдтэй уулзалт зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж