СЕХ-ны дарга асан кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

СЕХ-ны дарга асан кинонд тогложээ

Энэ
жил Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ой тохиож байна.
Түүнд зориулан бүтээсэн “Дурсамжид төгсгөл үгүй” киноны нээлт Эрдэнэтийн
“Уурхайчин” соёлын төвд болж улаан хивсний ёслол үйлджээ. Кинонд дүр
бүтээсэн жүжигчид ээлж дараалан улаан хивсэн дээр бууж ирэхэд тэдний
дунд СЕХ-ны дарга асан Б.Баттулга гарч ирж харагдав.

 “За та
надаас ингэж асуусан гэж ойлголоо. Би хариулъя” гэдэг үгээрээ олны танил
болж, басхүү УИХ-ын 2008 оны сонгуулийг холиосон хэргийн эзний нэг
болсон тэрбээр өдгөө “Эрдэнэт” үйлдвэрт том алба хашиж буй. Түүнийхээ
зэрэгцээ Б.Баттулга дарга “Дурсамжид төгсгөл үгүй” кинонд дүр бүтээгээд
амжсан гэнэ. Тэртээ 1980-аад оны үйл явдал, залуусын амьдралыг харуулсан
кинонд СЕХ-ны дарга асан Б.Баттулга албан хаагчийн дүр бүтээж
жүжигчдийн хамт улаан хивсний ёслолд морилсон байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж