ОХУ-ын "Үндэстний эрүүл мэндийн лиг" байгууллага Төрийн думын гишүүдэд хандан Тамхины эсрэг хуульд өөрчлөлт оруулан илүү чангатгахыг хүссэн тухай "Известия" сонин мэдээлжээ.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар олон нийтийн газар тамхи татахыг, мөн кинонд тамхи татаж байгаа дүрс оруулахыг хориглосон. "Үндэстний эрүүл мэндийн лиг"-ийн тэргүүн Николай Кононовийн хэлж байгаагаар энэ хуулийг илүү чангатгах ёстой гэнэ. Тэдний үзэж байгаагаар ер нь тамхи татахыг бүрмөсөн хориглох бөгөөд эрх баригчид үүнд нийцүүлсэн хууль тогтоомж батлах ёстой гэжээ.
"Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд тамхи татаж байгаа тухай иргэд гомдоллодог. Олон нийтийн газар хүмүүс тамхи татсаар л байна. Олон нийтийн газар гэдэг бол хоёроос илүү хүн нэг газар байхыг хэлнэ. Нийгэм тамхитай тэмцэхийг шаардаж байна” хэмээн Кононов сэтгүүлчид ярьжээ.
"Үндэстний эрүүл мэндийн лиг" ялангуяа хүүхдүүдийг тамхинаас хол байлгах орчинг хуулийн тодорхой хориг тогтоох замаар бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Төрийн Думын гишүүд, мөн зарим мэргэжилтэн "Үндэстний эрүүл мэндийн лиг"-ийн санал болгож буй өөрчлөлтийг ирэх арваннэгдүгээр сарын 17-нд тэмдэглэх Тамхинаас татгалзах өдрөөс өмнө хийхийг зорьж байна.
"Хориглох арга хэмжээ нь тамхитай тэмцэхэд зайлшгүй боловч хангалтгүй гэдгийг дэлхийн туршлага харуулж байна. Гэр бүлийн орчин, хүүхэд залуучуудын байгаа орчинд тамхийг хүлээж авдаггүй тимй орчныг бүрдүүлэх нь маш чухал”гэж "Үндэстний эрүүл мэндийн лиг" байгууллага үзэж байгаа юм.
А.ШАРАВ