Дархлаажуулалтын үнэлгээний дүнг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын үнэлгээний дүнг танилцууллаа

ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн Др. Самнан, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн мэргэжилтнүүд хамтран Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын түргэвчилсэн үнэлгээг Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Аргалант, Баянцогт суманд хийлээ.

Түргэвчилсэн үнэлгээний дүнгээр үнэлгээ хийгдсэн газруудад нэмэлт дархлаажуулалтын хамралт үнэн, бодитой байна гэж үзсэн байна. Нэмэлт дархлаажуулалтын үеийн мэдээлэл сурталчилгааг хөдөө орон нутгийн иргэд өөрийн харьяаллын эрүүл мэндийн байгууллагаас харин нийслэлийн хүн ам нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авсан ялгаатай байдал ажиглагдлаа.


ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж