Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас зарлагджээ. Түүгээр 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ 10 орчим асуудалтай танилцахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Чин ван Ханддоржийн хүндэтгэлийн хөшөөний тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах тухай, Төр, засгийн үйлчилгээний авто баазын талаар авах зарим арга хэмжээний  тухай, Үндэсний хорооны ажлын алба  байгуулах тухай, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3, 4 дүгээр бүлгийн хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх талаар олон улсын шинжээчдийн илтгэлийн төслийн тухай авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Хөрөнгө гаргах тухай, Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай, Түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай, Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл батлах тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай, Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай, Газрын тосны тухай хуулийн төсөл, ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан

 татвараас чөлөөлөх тухай, Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Танилцуулахаар аймаг, нийслэлийн 2010 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний тухай, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай, 2011 оны хаврын тариалалтын дүнгийн тухай, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай багтаажээ.

Г.Дарь

                                                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж