Монголын хип хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Lumino” хамтлаг “Хэмнэл нэрэгч” нэртэй шинэ цомгоо удахгүй гаргах гэнэ. Тус хамтлагийн шинэхэн цомогт “Заримдаа”, “Шөнө дунд цас орж байна” зэрэг шинэлэг өнгө аясыг мэдрүүлэх дуунууд багтсан байна.
Хамтлагийн цомгийн нэрний хувьд дуу хөгжмийг нэрж, бүтээж байгаа гэсэн агуулгатай гэдгийг онцолж байв. Мөн тун удахгүй “Click clik boom” хамтлагтай хамтран дуулсан шинэхэн дуугаа нийтэд цацаж эхлэх юм байна. “Lumino” хамтлаг өнгөрсөн онд “Crocus event hall”-д “Хэмнэл нэрэгч” нэртэй тоглолтоо хийж байсан бөгөөд уг тоглолтын нэрээр шинэхэн цомгоо нэрлэжээ.
А.СҮРЭН