“Хөөрхөн Бурмаа”, “Илчилж амжаагүй хайр”, “Хайраа олсон” зэрэг дуугаараа сонсогчдын сэтгэлд хүрсэн “Дурсамж” хамтлаг “Илчилж амжаагүй хайр” дууныхаа нэрээр нэрлэсэн 16 насны төрсөн өдрийн тоглолтоо ирэх сарын 3-ны өдөр хийхээр болсон.
Энэхүү нь тус хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолт бөгөөд өмнө нь 2006 онд “Ертөнцийн гурван хөөрхөн” нэртэй тоглолт хийж байсан юм. Төрсөн өдрийн тоглолтод “Madness”, “Mr.dogs” “Салхи” хамтлаг, “Киви”, Камертоны Ганаа зэрэг нэгэн үеийн хамтлагууд ая дуугаа өргөнө. Энэхүү тоглолтынхоо дараа шинэ клип, цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тус хамтлаг нь 2000 оны зургадугаар сарын 5-нд байгуулагдаж байжээ.
Э.ДАРИН