“Guys” хамтлаг “Good luck” дуундаа клип хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

“Guys” хамтлаг “Good luck” дуундаа клип хийнэ

"Guys" хамтлаг шинэ уран бүтээл болох “Good luck” дуундаа клип хийлгэн, олон нийтийн хүртээл болгоход бэлэн болжээ. Клипний нээлт зургадугаар сарын 3-нд болох аж.

“Guys” хамтлагийн “Good Luck” дуу нь 2015 онд гарсан “Best of the Guys” цомогт багтсан бөгөөд клипийг “Монгол контент” ХХК-ийн “Монгол Мюсик” төсөлтэй хамтран бүтээжээ.

Дууны клипэнд Монгол улсынхаа нэрийг олон улсад, дэлхий давцанд дуудуулж, амжилтаараа тэргүүлж чадсан салбар бүрийн залуусыг оролцуулсан аж.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж