УИХ-ын сонгуульд оролцохоор батламжаа гардсан намууд нэр дэвшигчээ өнөөдрөөс эхэлж тодруулж байгаа бөгөөд мөнгөө цүнхэлсэн намын даргынхаа үүд хавиар эргэлдэх горилогч олон байгаа гэнэ.
Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэжээ. Тэрбээр “БЗД-ийн Ардчилсан нам нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгийн татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д нэр дэвших хэрэг алга” хэмээн жиргэжээ. Тэгэхээр АН-ынхан нэр дэвшигчдээсээ ямар ч байсан 100 сая төгрөг авахаар ярьж эхэлснийг Ж.Батзандан ийнхүү гэрэлд цохиулсан бололтой.
Б.БАТ