Бие даагчид “бадар” гуйж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Бие даагчид “бадар” гуйж байна

УИХ-д бие дааж нэр дэвшихээр болсон хүмүүс 801 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. Тиймээс нэр дэвшигчид гарын үсэг цуглуулах буюу “бадар гуйх” ажилдаа оржээ. Айл, айлын үүд хаалга нүдээд гарын үсэг “гуйж” яваа нэгэн байхад иргэд өөрсдөө зорин очиж, гарын үсгээ өгч байгаа нөгөө нь бий гэнэ. Зарим иргэд хаалга үүдийг нь нүдэж, “бадар гуйж” яваа бие даагчдад “хар, шар” гэж ялгалгүй гарын үсгээ зурж өгөөд явуулахаас өөр аргагүйд хүрч байгаа гэх.

“Аяганы алгаас агтны алаг” гэгчээр адилхан гарын үсэг цуглуулахаар зовж яваа хүний үрийг алагчлаад яах вэ гэж сайхан сэтгэл гаргаж байгаа гэсэн шүү.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж