Ардчилсан намын нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан намд нэгэн сонин дүр зураг ажиглагдаж байгаа нь АН-ын дарга З.Энхболд “Шонхор”-ынхон болон МоАХ фракцуудад давуу эрх өгч, Алтангадас болон Ерөнхийлөгчийн хүмүүсийг “алс хязгаар” руу жийх бодлого барьж байгаа бололтой. Баянгол дүүрэгт нэр дэвшигчид гэхэд “Шонхор”-ын хүмүүсээс бүрджээ. Харин Орхонд “шаанс”-тай гэгдэж байсан М.Батчимэг тус аймагт өрсөлдөхөөргүй болжээ. Түүнийг З.Энхболд “гадуурхаж” өөрийнхөө хүн болох Д.Одхүү тавив уу гэсэн асуудал ч хөндөгдөж эхэлжээ.
УИХ-ын дарга зөвлөх Г.Байгалмаагаа Хан-Уул дүүрэгт баячуудыг дагалдуулж байгаа бол Р.Бурмаагаа Дархан-Уулд тавьжээ. Харин Ц.Оюунгэрэл, П.Цагаан гэх Ерөнхийлөгчийг хүмүүсийг хаа байсан Хөвсгөл рүү “жийж” орхисон байна.
Б.БАТ