“Guys”-ын дуучин хар тамхины хэрэгт холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

“Guys”-ын дуучин хар тамхины хэрэгт холбогдсон уу?

Замын-Үүдийн гаальд олны танил хүн хар тамхи оруулах гэж байгаад баригджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ дагуу тагнуулынхан очиж шалгалт хийсэн байна. Харин хар тамхи оруулж ирэх гэж байсан эрхмийг “Guys” хамтлагийн дуучин байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад үгүйсгэсэнгүй.

Ямартай ч одоогоор тухайн иргэний хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Дашрамд дуулгахад, монгол залуусыг хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах нь сүүлийн үед нэмэгджээ. Ялангуяа 18-29 насны монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж