Японы Сэргээн босголтын сайд Рю Мацумото албан тушаалдаа долоо хоног болоод огцрохоор шийдээд байна. Рю Мацумотогоор толгойлуулсан Сэргээн босголтын яамыг байгуулж буйгаа ерөнхий сайд Наота Кан зургадугаар сарын 27-нд мэдэгдсэн юм. Гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт ба цунамид нэрвэгдсэн газар нутгийг сэргээн босгох зорилгоор уг яамыг байгуулсан байна.
Рю Мацумото өнгөрсөн ням гаригт Иватэ мужийн захирагчтай уулзахдаа Засгийн газрын тусламжийг өөрсдийн сэтгээн босгох төлөвлөгөөг гаргасан орон нутгийн захиргаа л авах болно гэж хэлсэн нь шүүмжлэлд өртсөн юм.
Сөрөг хүчний ЛАН намынханхан түүний яриа нь хэлмэгдэгсдийг доромжилсон гэж үзсэн ба сайд өөрөө яриагаа зөвхөн мужийн захирагч нарт зориулсан гэж байлаа.
Ш.МЯГМАР