Ираны цэрэг Ирак байршихыг Саудын Араб хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг гадаад хэргийн сайд Абдель аль-Жубейр мэдэгджээ. Абдель аль-Жубейр Их Британийн гадаад хэргийн сайд Филипп Хаммондын хамт хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ираныг Иракийн хэрэгт хөндлөнгөөс оролцохоо болихыг шаардсан байна.
Багдадын хүсэлтийн дагуу Ираны цэргийн зөвлөхүүд Иракт үүрэг гүйцэтгэж байгааг Тегеран мэдээлсэн аж. Энэ хооронд Ираны дэмждэг Иракийн шийтийн зэвсэгт дайчид суннитын Фаллуя хотыг “Исламын улс” бүлэглэлээс чөлөөлөхөөр бүсэлжээ.
Эр-Рияд шийт номлогчийг цаазалсныг эсэргүүцэн Тегеранд Саудын Арабын элчин сайдын яам руу халдсан юм. Энэ хэргээс үүдэн Саудын Араб, Ирантай дипломат харилцаагаа тасалжээ.
Их Британийн гадаад хэргийн сайд Филипп Хаммонд Саудын Арабын Салман ван тэргүүтэй бусад ханхүү нартай уулзалж, Сири, Йемений дайны талаар хэлэлцсэн аж.
Эх сурвалж: АВС
Б.АНХТУЯА