МАН-ын бага хурал хаалттай гуримоор хуралдаж байгаа. Гэвч хурлын уур амьсгалын мэдээлэл цацагдсаар байна. УИХ-ын 71 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Учралыг тус намын Удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлэхээс татгалзаж оронд нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг төрсөн нутаг Хэнтийд нь сойхоор шийджээ. Гэвч Н.Ганбямба өөрөө татгалзан нэрээ татжээ. Аргагүйдсэн Удирдах зөвлөлийн гишүүд уг тойрогт Н.Учралыг дахин нэр дэвшүүлсэн ч залуу улстөрч Н.Учрал уурлан, нэр дэвшихгүй хэмээн мэдэгджээ.
Тиймээс түүний оронд Монголын ардчилал оюутны холбооны тэргүүн Гантулга гэх “битүү морь” сунгаанд орж ирсэн сураг байна.
Т.АНУ