Ё.Отгонбаяр МАН-ын төв штабт ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр МАН-ын төв штабт ажиллана

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр 2016 оны сонгуульд Булган аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч Ж.Бат-Эрдэнийг МАН-аас “сойх”-оор болжээ. Тойргоо булаалгасан уу, ямар ч байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Булган аймгаас нэр дэвшихгүй гэдгийг МАН-ынхан твиттер хуудсаараа дамжуулан зарлаад байгаа билээ. Тэрбээр С.Баяр даргатай МАН-ын төв штабт сонгууль удирдахаар болж байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж