Эрдүү хийлч В.С.Ткаченко Монголд тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

Эрдүү хийлч В.С.Ткаченко Монголд тоглоно

Орчин үеийн сонгодог хөгжмийн төлөөлөгч, нэрт эрдүү хийлч, удирдаач В.С.Ткаченкогийн "Classical Music Concert" тоглолт зургадугаар сарын 8-нд УДБЭТ-ын тайзнаа болох гэж байна.

Тоглолтод Германы хөгжмийн зохиолч Г.Ф.Телеман, Г.Ф.Гендель, Италийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч П.Нардини нарын виола эрдүү хийлд зориулан бичсэн алдартай бүтээлүүд эгшиглэхээс гадна алдарт хөгжмийн зохиолч Л.В.Бетховены хамгийн алдартай симфони болох симфони №5 /до минор/ -ыг толилуулах ажээ.

Мөн улсын филармонийн хийлч М.Хулантай хамтран Гендель Халворсенийн "Пассакалия" хэмээх хийл хөгжмийн аялгууг хоршин тоглох бөгөөд УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид оролцох юм байна. Энэхүү тоглолтыг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа ажээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж