Монголын үндэсний кино урлагийн академиас зургаа дахь жилдээ “Академи авардс” наадмыг зохион байгуулах гэж байна. Уг наадам энэ жил “Их тэнгэр цогцолбор"-т зургадугаар сарын 3-ны өдөр болно.
Энэ жилээс эхлэн "Академи авардс-2016" наадмын шалгаруулалтад кино урлагийн үндсэн дөрвөн мэргэжил болох Монголын зохиолчдын эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний кино урлагийн академи хамтран ажиллана.
Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд уран сайхны 17 кино, баримтат 2 кино, богино хэмжээний 3 кино өрсөлдөж байна. Энэ жилийн наадамд "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа бөгөөд "Академи авардс"-ын шилдгүүд ч эдгээрээс тодорно гэсэн таамаглал ч байна.
А.СҮРЭН