Дээд зэрэглэлийн дотуур хувцсаар мэргэшсэн Америкийн "Naja" брэнд "Nude for All" нэртэй шинэ загвараа танилцуулав. Энэ коллекцид биеийн өнгөтэй хөхний даруулга, дотуур өмд зэрэг долоон загвар багтжээ.
Дотуур хувцсыг экологийн цэвэр материалаар дижитал технологийн хэвлэлт ашиглан бүтээсэн байна. Оёдолгүй цуглуулга худалдаанд гарсан ба захиалгыг компанийн сайтаар авч эхэлжээ.
Арьсны өнгөтэй хувцас бүтээх санаа эртнийх. Жишээлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Францын гутлын дизайнер Кристиан Лубутен "Nudes" цуглуулгаа танилцуулсан. Шаазан өнгөнөөс авахуулаад шоколадан хүрэн өнгө хүртэл долоон өнгө энэхүү цуглуулгад багтсан юм. Ийм нүцгэн загварын гутал хөлний хэмжээг томруулж харагдуулдаг ажээ.
Ш.МЯГМАР