Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэл олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг ашиглан охид, бүсгүйчүүдийг худалдаж байна. Исламын зэвсэгт дайчдын секс боолчлолд өртсөн 18 нас хүрээгүй охидыг олон нийтийн сүлжээгээр 8000 ам.доллар хүртэлх ханшаар “зардаг” болжээ. Абу Ассад Алмани гэх мэт исламын зэвсэгт дайчид тавдугаар сарын 20-оос эхлэн “Facebook” хуудсаар дамжуулан охидын зургийг оруулан худалдах болсон аж. “Facebook” сайт тэдгээр зургийг устгахаас өмнөх хэдэн цагийн хооронд исламын дайчид охидыг худалдаж амждаг байна.
“Исламын улс” бүлэглэл олон нийтийн сүлжээг өргөнөөр ашиглан охид, бүсгүйчүүдийн тархийг угаан, Сири, Иракт авчирчах нь элбэг байдаг. Түүнчлэн эзэлсэн газар нутгийн охид, бүсгүйчүүдийг барьцаалан хэт даврагчдын шагнал болгож өгдөг аж. Хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр Исламын улс бүлэглэл язиди үндэсний 1800 орчим охид, эмэгтэйчүүдийг барьцаалан авч явсан гэнэ.
Эх сурвалж: Chicago Tribune
Б.АНХТУЯА