АНУ Египетэд үнэгүй цэргийн техник өгчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

АНУ Египетэд үнэгүй цэргийн техник өгчээ

АНУ энэ тавдугаар сард Египетэд 762 ширхэг газрын тэсрэх бөмбөгөнд тэсвэртэй хуягт техникийг үнэгүй өгчээ. Энэ бол АНУ-аас Египетэд үзүүлэх 1.3 тэрбум ам.долларын цэргийн тусламжийн нэг хэсэг юм. Египетийн засгийн газраас Синайн хойгт “Исламын улс” болон бусад исламын хэт даврагч бүлэглэлийн эсрэг тэмцэхэд эдгээр тусламж ашиглагдах аж.

Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон экс ерөнхийлөгч Мухаммед Мурси 2013 онд цэргийн эргэлтээр суудлаасаа буусан юм. Үүний дараа Мухаммед Мурсийн “Мусульман ахан дүүс” намын гишүүд дэмжигчдийн эсэргүүцлийг цэргийнхэн хүчээр дарж, олон мянган хүнийг цааз болон олон жил шоронд хорих ялаар шийтгэжээ. Тэд Египетийн одоогийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисийн тэргүүлсэн цэргийнхний төрийн эргэлтийг эсэргүүцэн аюулгүй байдлын албаныхны эсрэг халдлага дайралт хийж байв.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж