Коко Шанелийн номын ертөнц Италид дэлгэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

Коко Шанелийн номын ертөнц Италид дэлгэгджээ

Италийн Венец хотноо нээгдсэн үзэсгэлэн Коко Шанель номонд хэрхэн хандаг байсныг өгүүлжээ.

Найман жилийн өмнө А.С.Пушкины дүрслэх урлагийн музейд "Шанель-Урлагийн хуулиар" нэртэй үзэсгэлэн гарч, түүнийг урлаг болон загварын хүрээний нэрт мэргэжилтэн Жан-Луи Фроман зохион байгуулсан юм. Тэр үзэсгэлэнгээс дэлхийн загварын ордны өв, түүний үндэслэгчтэй танилцуулах "Chanel" төсөл эхэлсэн байлаа. Жан-Луи Фроман түүнээс хойш гаргасан үзэсгэлэн бүртээ тусгай сэдвүүдийг сонгож иржээ. Энэ удаагийн Венец хот дахь "Ca’ Pesaro International Gallery of Modern Art" галерейд нээгдсэн “Ном уншиж буй эмэгтэй” үзэсгэлэн агуу Габриэль Шанель амьдралдаа номонд хэрхэн хандаж байсан, тэр хэрхэн уншдаг байсныг харуулснаараа онцлог.

Парис хотын Камбон гудамжинд байдаг агуу дизайнерийн гэрт маш тансаг номын сан байдаг. Тэнд эртний Грекийн зохиолчдоос эхлээд өөрт нь таалагдсан орчин үеийн яруу найрагчдын номуудыг цуглуулжээ. Асрамжийн газарт ганцаардаж суусан хүүхэд ахуй цагаас нь эхлээд ном түүний хамгийн шилдэг багш нь болж, амьдрал, уран бүтээлд нь нөлөөлсөн байна. Венецийн үзэсгэлэн дээр Шанелийн бүтээл Данте, Гомер, Макс Жакоб, Жан Кокто нарын номтой хэрхэн зохицож ирсэн нь харагдана. 

Агуу Шанелийн барокко, классицизмд дуртай байсныг түүний гоёл чимэглэлийн болон парфюмын жишээгээр харж болох уг үзэсгэлэн 2017 оны нэгдүгээр сарын 8-ныг хүртэл ажиллах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж