Нярайн буйлыг арчлах
Нярайн шүд цухуйгаагүй байхад ч буйлыг арчилж эхлэх хэрэгтэй юм. Гэхдээ ямар нэг оо, сойз хэрэглэхгүй. Харин доорх аргыг ашиглаарай.
- Хөвөн даавуун алчуур чийглэнэ
- Өдөрт дунджаар хоёр удаа зөөлхөн, болгоомжтойгоор буйлыг нь арчина
- Хооллосны дараа болон унтахаас өмнө арчина
Ингэснээр хүүхдийн аманд бий болсон бактерыг цэвэрлэж, буйлыг гэмтээхээс сэргийлнэ. Мөн бактер нь хүүхдийн буйланд наалдамхай давхарга үүсгэж сүүн шүд зухуйх үед буруу ургахад нөлөөлдөг байна.
Шүд цухуйхын өмнөхөн шүлс маш их ялгардаг учраас арьсыг нь цочроож, түлэгдэхээс сэргийлж ам орчмоор нь аль болох хуурай байлгаж, шүлсэвч зүүлгээрэй.
Шүдийг нь арчлах
Хүүхдийн эхний шүд цухуйсан даруйд сайтар арчилж эхлэх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд сүүн шүд унаад ясан шүд ургах учраас арчлах шаардлагагүй гэж үздэг ч энэ нь маш буруу юм. Сүүн шүд, ясан шүд хоорондоо холбоотой байдаг ба арчилгаа дутмаг байснаар шүд гажилттай буруу ургадаг байна. Хүүхдийн насанд тааруулсан оо, сойз сонгох нь чухал юм. Учир нь хүүхдийн сойз нь маш зөөлөн үс болон резинээр хийгдэж, амных нь хэмжээнд тааруулсан хэлбэртэй байдаг нь буйл гэмтээхээс сэргийлнэ. Харин хүүхдийн оонд хүчтэй химийн найрлага агуулагдаагүй байдаг тул харшил өгөх зэрэг асуудал байхгүй.
- Шүд дөнгөж цухуйсан үед оо хэрэглэхгүйгээр сойзоо усаар норгож хэрэглэнэ. Ингэхдээ чанга дарахгүй, маш зөөлхөн болгоомжтой сойздоно.
- Шүд нь бүрэн гарсан үед ширхэг цагаан будааны хэмжээтэй оо хэрэглэнэ.
- Харин гурван нас хүрэх үед нь буурцагны хэмжээтэй ихэсгэж болно.
- Хүүхэд тань хоёроос дээш настай бол ээж нь эсвэл аав нь сууж байгаад хүүхдээ өвдөгний завсар хавчуулах маягаар хагас хэвтүүлэх хэрэгтэй. Энэ нь шүдийг бүрэн угаах шилдэг арга юм.
Та хүүхдээ өөрөө сойзоо барьж, амаа зайлж чаддаг болох хүртэл нь туслах хэрэгтэй.
Хэрвээ хүүхэд тань шүдээ угаалгах дургүй бол:
- Дуртай дууг нь аялангаа ээж нь өөрөө шүдээ угааж байгаагаа байнга харуул. Мөн хүүхэд харж суралцдаг учир тоглоомных нь шүдийг угаах зэрэг зугаатай байдлаар харуулж бай.
- Өдөр болгон нэг шүднээс эхэлж угаах нь дуустал шүдээ угаалгахаас залхаж эхэлдэг. Иймд өнөөдөр дээд араа, маргааш доод араанаас эхэлж угаах зэргээр, эхэлж угаах шүдээ ээлжилж үзээрэй.
ЭХ СУРВАЛЖ: WWW.WEBMD.COM